Шууд Chart

АНУ-ын Төв Банкийг бөмбөгдөх гэж байсан Бангладеш эрд ял оноов

2013-08-12 09:31:05

АНУ-ын шүүх Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Банкийг бөмбөгдөхөөр зэхэж байсан Бангладеш эрд 30 жилийн хорих ял оноолоо.  22 настай Куази Мохаммад Резванул Ахсан Нафис ял сонсохоосоо өмнө шүүгч болон өөрийн эцэг эхээсээ уучлалт хүсчээ. Тэрээр хэлэхдээ "Би ичиж байна. Би аймшигтай зүйл хийхээр оролдсон. Энэ бүгдэд би л буруутай. Намайг өршөөгөөч" гэсэн байна.
Албаныхны мэдээлснээр Нафис төв банкны байранд тэсрэх төхөөрөмж авчран түүнийгээ алсын зайнаас гар утас ашиглан дэлбэлэхийг оролджээ. Өнгөрсөн 2-р сард тэрээр үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг завдсан, Аль-Кайда бүлэглэлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн аж. Шүүгч нарын хэлж байгаагаар Нафис нь Бангладешд их сургуульд сурч байхдаа лалын радикал үзэлтэй болсон төдийгүй зарим нэг хувийн асуудлууд түүнд бэрхшээл дагуулжээ.
Тэрээр АНУ-ын Миссури дэх их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцахаар ирсэн ч тааруу сурсан учраас сургуулиас нь түүнд чөлөө өгсөн байна. Улмаар Бангладеш залуу Facebook болон бусад нийгмийн сүлжээний сайтуудаар террорист халдлага үйлдэхэд нь туслах хүнийг хайж эхэлсэн аж. Гэхдээ түүний онлайн танилуудын нэг нь засгийн газрын мэдээлэгч байсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

АНУ-ын Төв Банкийг бөмбөгдөх гэж байсан Бангладеш эрд ял оноов  
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй