
Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны 11 сарын гүйцэтгэлээр 5.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр дутуу биелсэн үзүүлэлттэй байна.
Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахад экспортын гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ болон биет хэмжээ буурсан, Америк доллараар хэмжигдэх нийт импортын хэмжээ багассан, дотоодын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан зэрэг голлох нөлөө үзүүлжээ. Хэдийгээр он дуусахад цөөхөн хоног үлдэж байгаа ч орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Сангийн сайд гааль, татварынханд чиглэл болгон ажиллаж байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат ярилаа. Харин энэ оны нэгдсэн төсвийн зарлага 11 сарын байдлаар төлөвлөснөөс 5.7 их наяад төгрөг буюу 86.2 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр дутуу биелэв | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.