Буудайны урамшууллаас болж туслах аж ахуй тэжээлийн хомсдолд орж байна гэж мэргэжлийн холбооныхон хэлж байна. Өнгөрсөн оны тооллогоор улсын хэмжээнд 100 орчим аж ахуй 30 мянган гахай өсгөж байна гэсэн тоо гарчээ. Гахайн аж ахуйн тоо сүүлийн жилүүдэд цөөрч эхэлсэн байна. Учир нь улсын үйлдвэрүүдэд тушаасан буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодгоос тэжээлийн буудайг үйлдвэрүүд худалдаж аваад, үнэтэй зардаг. Үүнээс болж тэжээлийн хомсдолд орж байна гэж Гахайн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн М.Золзаяа ярьж байна.
| Туслах аж ахуйд тэжээлийн хомсдол бий болж байна гэлээ | ||
| Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.