Монгол орон уул уурхай биш мэдлэгт түшиглэн хөгжих учиртай гэж эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд үзэж байна.
Тодруулбал, бид мэдлэггүйгээсээ болж байгаль экологитойгоо буруу харьцан, түүнээс үүдэн уур амьсгалын өөрчлөлт явагдаж, эргээд хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Манай улсын хувьд гэхэд дулаарал 1.9 градусаар нэмэгдэж, түүнээс үүсэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн тоо 81 орчим хувиар өссөн байх жишээтэй.
Тиймээс Монголын дуу хоолой төрийн бус байгууллагаас санаачлан байгаль экологи, эрүүл мэнд гээд бүхий л чиглэлийн эрдэмтдийг нэгтгэсэн эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа.
Зөвлөлдөх хэлэлцүүлгээр Монгол Улсын экологийн тэнцвэрт байдал, хүн мал, амьтны эрүүл мэнд, хор судлалын асуудал, техник технологи, иновацийн талаарх зарим судалгааны дүнг танилцуулсан. Мөн цаашид шинжлэх ухааны судалгаанд суурилсан эрдэмтэн судлаачдын зөвлөмж, зөвлөгөөг шийдвэр гаргагчдад хэрхэн уламжлах талаараа ярилцлаа. Энэ талаар Монголын дуу хоолой төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Түвдэнбалжир ярьж байна.
| Эрдэмтэд зөвлөлдлөө | ||
| Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.