Шууд Chart

Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг Нийслэлд шилжүүлнэ

2014-12-19 15:10:34

Хан-Уул дүүрэгт барьж орхисон дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг Нийслэлд шилжүүлбэл ашиглалтад орох боломжтой гэж үзлээ. 

Хоёр жилийн өмнөөс 300 ортой энэ төрөх эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлж байсан. Өнгөрсөн онд ашиглалтад орно гэж байсан ч, дулааны шугам шийдэгдээгүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар царцаасан барилгын тоонд орсон юм. Одоогоор барилгын гүйцэтгэл 70 орчим хувьтай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байлаа.

Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тус эмнэлгийг ашиглалтад оруулах боломж бий гэж үзэж байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ярилаа.


Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг Нийслэлд шилжүүлнэ  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй