
Дархан-Уул аймгийн харьяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, дугуй хагарсан, бензингүй болсон” гэж худал ярьж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн, Улаанбаатар хотын иргэдийг гуйж, тэдгээрийн дансыг ашиглан хохирогч нараас мөнгийг нь шилжүүлэн авдаг нийт найман удаагийн давтан үйлдлээр бусдын 2.510.000 төгрөгийг залилан мэхэлж авчээ. Түүний энэ үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 3.4 жил хорих ялаар шийтгэж, хохиролд 2510 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүгдэгч А.Болд нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Мөнгөгүй байсан болохоор танихгүй хүмүүсийн гар утас руу залгадаг, Сүхбаатар аймгийн хүмүүс миний үгэнд итгээд мөнгө явуулаад байдаг болохоор Сүхбаатар аймгийн иргэдийн утас руу байнга залгадаг байсан” гэж тайлбарласан байна.
Гар утсаар бусдыг залилсан этгээдийн хэргийг шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 1741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.