Шууд Chart

Төлбөр төлдөг болсноор нүүж ирэгсэд цөөрч байна

2014-12-22 14:05:23

Зүүнхараад малчид нүүж ирвэл төлбөр төлөх шийдвэр гаргаснаар шилжин ирэгсэд цөөрч, бэлчээр талхлалт багасч байна гэж нутгийнхан ярьж байна.  

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Мандал суманд 106 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Үүнийг хонин толгойд шилжүүлснээр 280 мянган толгой мал болж байгаа юм. Харин бэлчээрийн даацаар бол хонин толгойд шилжүүлснээр 70 хүртэл мянган толгой мал энэ нутагт нутаглах боломжтой юм байна. Дээрх харьцаанаас ажиглахад бэлчээрийн даац дөрөв дахин хэтрээд байгаа гэсэн тооцоо гаргажээ.  
 
Тиймээс малчид Зүүнхараад нүүж очвол төлбөр төлөх зохицуулалтыг нутгийн удирдлагууд хийжээ. Ингэснээр баруун аймгаас нүүх нүүдэл буурч, бэлчээр талхлагдалт багасч байгаа юм байна. 
 Сэлэнгэ аймгийн Мандал  сумын Засаг дарга Н.Нямдаваагийн ярианд анхаарлаа хандуулна уу. 

Төлбөр төлдөг болсноор нүүж ирэгсэд цөөрч байна  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй