Шууд Chart

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно

2014-12-22 14:43:31

Ирэх оны гуравдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно. Энэ дагуу одоо мөрдөгдөж байгаа 192 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Монголын үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.

Харин салбарын сайд үүнд нухацтай хандах хэрэгтэй. Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь есөн ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байдаг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огцом нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болно. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлтэй сайн ярилцах хэрэгтэйг Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг хэллээ.     


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй