Шууд Chart

Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

2014-12-23 10:27:08

Нийслэлийн цагдаагийн газрын өглөөний мэдээгээр өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1346 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.  Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг хоёр, булаах гэмт хэрэг хоёр, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг дөрөв тус тус бүртгэгджээ. Харин зам тээврийн хэрэг 17, осол 27 гарч 16 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ   
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй