Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хариуцлага алдсан аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцохоо салбарын сайд нь мэдэгдлээ. Үүнийг Барилга хот байгуулалтын сайд Монголын барилгачдын холбооны удирдлагуудтай уулзах үеэр онцолсон юм. Энэ онд л гэхэд 20 гаруй хүн барилгын ослоор амь насаа алдсан байна. Гэвч захиалагч болон гүйцэтгэгч компаниуд хариуцлага хүлээдэггүй барилгын даамал, хөдөлмөр хамгаалалын инженер зэрэг хүмүүст хариуцлага хүлээлгээд өнгөрдөг. Тиймээс барилгын салбарт хамгийн түрүүнд шийдвэрлэх ажил бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тодотголоо. Тэд өнөөдөр барилгын салбар дахь тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байгаа юм. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бэлтгэсэн сурвалжлагыг Тусгал мэдээллийн хөтөлбөрөөр сонсоорой.
| Д.Цогтбаатар: Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.