Шууд Chart

Сайн ноён хан Намнансүрэнгийн талаар фото зургийн үзэсгэлэн гарна

2014-12-23 14:41:50

Сайн ноён хан Намнансүрэнгийн Ерөнхий сайд байхдаа тухайн үеийн Орос улсад хийсэн айлчлалын талаар фото зургийн үзэсгэлэн гарна. Олон түмнээ ягаан ноён хэмээн алдаршсан Намнансүрэн Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад  чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Түүний айлчлалын тухай тус үзэсгэлэнг энэ сарын 29-нд болох Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойд зориулан гаргана гэж ШУА, Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээллээ. Үзэсгэлэн маргааш нээлтээ хийж, 20 гаруй хоногийн турш Монгол төрийн түүхийн музейд гарах юм. Ингээд үзэсгэлэнгийн талаар Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны яриаг сонсогчдодоо хүргэе. 
 


Сайн ноён хан Намнансүрэнгийн талаар фото зургийн үзэсгэлэн гарна  
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй