Монгол Улсын Засгийн газрын “Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх” хөтөлбөрт сумдын ахуй үйлчилгээний төвүүдийг нэг стандартын тоног төхөөрөмжтэй болгох зорилт тавьсан билээ. Дорнод аймгийн хөдөлмөрийн хэлтэс сумдад гэрэл зураг, компьютер, хувцас гутал захиалга засвар, цахилгаан хэрэгсэл гар утсны засвар, үсчин гоо сайхан зэрэг мэргэжлээр ажиллах тендерт шалгарсан 50 гаруй иргэн Чойбалсан хотын аж ахуйн нэгжид сурч дадлагажиж байна. Эдгээр иргэн хөнгөлөлттэй үнээр олгох тоног төхөөрөмжөө хүлээн авч үйлдвэрлэл үйлчилгээгээ шууд эхлэх юм. Манай сурвалжлагч Дорнод аймгийн Матад сумын иргэн н.Гансэлэмтэй уулзлаа.
| “Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.