Нийслэлийн есөн дүүрэгт байрлах цэргийн штабын албан хаагчид өнөөдөр энэ онд хийсэн ажлаа дүгнэлээ. Энэ онд хийж бүтээсэн ажлаараа Налайх, Багахангай, Багануур дүүргийн цэргийн штабууд бусад дүүргийн цэргийн штабуудаасаа доогуур үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс ирэх онд тус гурван дүүргийн цэргийн штабын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Ж.Болдбаатарт өглөө. Тэрбээр “Ирэх онд дүүргүүдийн цэргийн штабын үйл ажиллагааг сайжруулахаас илүүтэйгээр хороодод илүү анхаарлаа хандуулж ажиллана” гэж хэлсэн юм. “Хурд” агентлаг мэдээлнэ.
| Нийслэлийн есөн дүүргийн цэргийн штабынхан хийсэн ажлаа дүгнэлээ | ||
| Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.