Шууд Chart

Хот хоорондын тээвэр хурд хэтрүүлсэн хэвээр байна

2014-12-25 16:35:22

Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо дээд тал нь 70 км хурдтай явах ёстойг холбогдох албаныхан анхааруулж байна. Орон нутгийн замд зарим жолооч нар хурд хэтрүүлэн осол гаргаж байна. Иймд хурдаа тохируулан явахыг Зам тээврийн яамнаас мэдээллээ.

"Холбогдох газраас хот хоорондын нийтийн тээвэрт хяналт тавьж байгаа. Тухайн тээврийн хэрэгслүүдийн хурдыг хянахаар GPS системийг суурилуулсан. Ингэснээр орон нутгийн чиглэлд тээвэр хийж байгаа тээврийн хэрэгслүүдийг аль зам дээр, ямар хурдтай явж байгааг хянаж байна" гэж Зам тээврийн яамны Авто замын тээврийн мэргэжилтэн Ц.Наранцэцэг хэллээ. Орон нутгийн замд 68 чиглэлд мянга шахам тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байна. 


Хот хоорондын тээвэр хурд хэтрүүлсэн хэвээр байна  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй