Шууд Chart

Унаач хүүхдүүдийн хувцас, хэрэглэлийн үнэ өндөр байна

2013-08-12 17:33:59

Энэ жилээс эхлэн “Mongolian best horse” компанийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийг баяр наадам, хурдан морьны уралдааны үеэр унаач хүүхдүүдэд өмсгөхийг хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд уяачдад зөвлөсөн. Гэтэл үүнтэй зэрэгцэн нэг компани монопол давамгай байдал үүсгэж, ямар ч өрсөлдөөнгүйгээр үнэтэй хувцас, хэрэглэл нийлүүлж байна гэх шүүмжлэл гарч эхэллээ. Энэ асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газрын дарга н.Жавцанхүүгээс тодрууллаа.
 
Тэрбээр өнгөрсөн 7-р сараас хойш хоёр удаагийн наадам, уралдаанд ороод л малгай нь цуурсан, хагарсан тохиолдол нэлээдгүй байгаа гэсэн юм.
Хэрэв өрсөлдөөн бий болгож, боломжийн үнэтэй чанартай хувцас худалдалвал, уяачид унаач хүүхдийнх нь хувцас хэрэглэл нь эвдэрч, урагдсан тохиолдолд дахин шинийг авах боломжтой хэмээн Хүүхдийн төлөө үндэсний газраас онцоллоо.

Унаач хүүхдүүдийн хувцас, хэрэглэлийн үнэ өндөр байна  
Үзсэн: 1194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй