Ирэх оноос хот хоорондын нийтийн тээвэрт жижиг оврын автобус буюу микро автобусууд явахгүй гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.
Одоогоор Дархан, Эрдэнэт, Төв аймаг зэрэг нийслэлтэй ойр аймгууд руу жижиг оврын автобусаар үйлчилж байгаа юм. Эдгээр жижиг оврын автобусуудын насжилт ирэх жил дуусах учраас дахин хот хоорондын нийтийн тээвэрт явуулахгүй гэж Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсийн дарга Энхбат хэллээ.
| Ирэх онд микро автобусууд хот хооронд зорчихгүй | ||
| Үзсэн: 2504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.