Шууд Chart

Захуудад хийсэн шинжилгээний хариу Баасан гарагт гарна

2013-08-12 17:54:24

Нарантуул, Номин гэх мэт томоохон зах, худалдааны төвд борлуулж байсан хүүхдийн тэжээл, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлээс дээж авсан байна. Эдгээр бүтээгдэхүүний шинжилгээний хариу ирэх Баасан гарагт буюу энэ сарын 16-нд гарна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.
 
Шинэ Зеланд улсын “Фонтерра” үйлдвэрийн сүүгээр хийсэн бүтээгдэхүүнд хүний мэдрэлийн төв системийг гэмтээх аюултай бактери, хүний амьсгал боож, булчин задалдаг нянгаар бохирдсон байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Үүний  дагуу эрсдэлийн үнэлгээ хийх шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлүүлж байгаа юм байна.

Захуудад хийсэн шинжилгээний хариу Баасан гарагт гарна  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй