Энэ сарын 1-нээс гадны улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 сая 920 мянган төгрөгөөс дээшгүй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон. "Ингэснээр шуудан илгээмж хэрэглэдэг иргэдийн хэрэглээг дэмжих, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож буй хэрэг" гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Түүнчлэн үүнийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор тодорхой хязгаарлалт тогтоосон гэдгийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн улсын байцаагч О.Оюунцэцэг онцлон хэллээ.
Гадаадын улс орноос ирж байгаа хувь хүний илгээмжид биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эм, эмийн хэрэгсэл явуулахыг хориглосон байдаг. Учир нь эдгээр бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлөөр аж ахуйн нэгж оруулж ирдэг юм. Нэмж дуулгахад улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар жилдээ 12-13 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт бүрдүүлдэг. Тэгвэл шуудан илгээмжийг гаалийн татвараас чөлөөлснөөр энэ хэмжээ 10-15 хувиар буурна гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Энэ талаарх ярилцлагыг өнөө орой МҮОНР-гийн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс дэлгэрүүлэн сонсоорой.
| Гадаадаас ирсэн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ | ||
| Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.