Шууд Chart

Төсвийн орлогод жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг даалгажээ

2015-01-05 15:31:52

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэ оны анхны шуурхай хурлыг өнөөдөр өргөтгөсөн байдлаар хийлээ. Шуурхай хуралд байгууллагын удирдлагууд, хяналтын болон Тамгын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн оны сүүлийн 14 хоногт хийсэн гол ажлуудаа тайлагнажээ. Мөн энэ онд дэвшүүлж буй зорилт, анхаарах асуудлууд, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа. Энэ үеэр тус газрын дарга Д.Батмөнх энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа оны эхнээс дэс дараатай, төлөвлөлтийн дагуу, харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын бүрдүүлэлтэд жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.


Төсвийн орлогод жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг даалгажээ   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй