Шууд Chart

Шуудангаар зөвшөөрөлгүй бараа ирж байна

2015-01-06 12:55:29

Шуудангаар ирсэн илгээмжид зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн явуулсан байх зөрчил байгааг албаны хүн хэлж байна. Тухайлбал, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт өнгөрсөн онд нийт 100 гаруй зөрчил илэрсэн байна. Эдгээр нь эм, эмийн хэрэгсэл, буу, галт зэвсэг, сум зэрэг тусгай зөвшөөрөлтэйгээр аж ахуйн нэгж байгууллага  оруулж ирэх ёстой бараа, бүтээгдэхүүнийг хууль зөрчин илгээмжээр явуулсан нь илэрчээ. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар эдгээр зөрчлүүдээс жилдээ 12-13 тэрбум төгрөгийг гаалийн байгууллагад төвлөрүүлдэг. Нэмж дуулгахад, гадаадын улс орноос ирж байгаа шуудан илгээмжийн 90 хувь нь "ДИ ЭЧ ЭЛ"-ээр дамжин ирдэг бол үлдсэн 10 хувь нь Монгол шуудангаар дамждаг байна. Түүнчлэн татвараас зайлсхийж бараагаа худал мэдүүлэх тохиолдол гарч байгааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн улсын байцаагч н.Оюунцэцэг онцлолоо.

 


Шуудангаар зөвшөөрөлгүй бараа ирж байна   
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй