Шууд Chart

Зарим оюутанд 70 мянган төгрөгийг нөхөж олгоно

2015-01-06 14:36:02

Үндэсний тэтгэлгээ авч чадаагүй оюутнуудын 70 мянган төгрөгийг нөхөж олгоно гэж албаныхан хэллээ. Өнгөрсөн оны сүүлээр оюутнууд сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлгээ авсан. Энэ удаагийн тэтгэлгийг бакалаврын ангийн 2-оос дээш голчтой, магистр, докторын ангийн 2.8-аас дээш голчтой оюутнуудад өгөхөөр заасан. Гэтэл зарим оюутны хувьд дүнгийн голч нь 2-оос дээш байгаа хэрнээ баримт бичгийн зөрчлөөс болж үндэсний тэтгэлгээ авч чадаагүй тохиолдол гарсан байна. Энэ талаар Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоос тодруулсан юм. Дашрамд дурдахад, 2014-2015 онд нийт 100 гаруй мянган оюутанд 80.8 тэрбум төгрөгийн үндэсний тэтгэлэг, 17 мянган оюутанд 10 гаруй тэрбум төгрөгийн урамшууллын тэтгэлэг олгосон байна. Харин дүнгийн голч нь хүрээгүй 40 мянган оюутан тэтгэлгээс хасагдсан. Ингэснээр нийт 13 орчим тэрбум төгрөг хэмнэсэн байна. 
 


Зарим оюутанд 70 мянган төгрөгийг нөхөж олгоно   
Үзсэн: 2820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
65.49.68.xxx [65.49.68.xxx] 2015-01-07 12:15
үнэхээр сурглага сайтай хүүхдүүдэд олгох хэрэгтэй.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-01-07 08:25
СЭЗДС-н оюутнууд бас аваагүй ш дээ.Оны өмнө өгсөн гэж юу бичээд байнаа.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2015-01-06 16:56
баримт бичгийн зөрчилгүй хэрнээ 70,000 төгрөгөө олон оюутанууд аваагүй шүү төрийн сангийн нөхөдөө
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2015-01-06 16:54
дүнгийн голдоч дүн3,5 оюутан 70,000 төгрөгөө аваагүйл байна МУИС оюутанууд

Бидэнтэй нэгдээрэй