Хэнтий аймгийн Дархан сумын дунд сургуулийг анх 1936 онд байгуулсан. Энэ хичээлийн жилд 25 багш ажилтан, 160 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль сүүлийн 20 гаруй жил дотуур байргүй хичээллэж байгаа юм. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрт хичээлийн байрны халаалт, цахилгааны шугамыг шинэчлэх төсөл хүсэлт хүргүүлж, энэ онд 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болжээ. Гэхдээ хэзээ дотуур байртай болох нь тодорхойгүй хэвээр байна гэж Хэнтий аймгийн Дархан сумын дунд сургуулийн захирал н.Бадамханд хэллээ.
| Дархан сумын сургууль 20 гаруй жил дотуур байргүй хичээллэж байна | ||
| Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.