Улсын хэмжээнд гарсан үйлдвэрлэлийн осол өнгөрсөн онд өмнөх жилээсээ тодорхой хэмжээнд буурчээ. Тодруулбал, энэ нь өнгөрсөн онд уул уурхай, барилга, үйлдвэр үйлчилгээ гээд тодорхой салбаруудын ажил зогсонги байсантай холбоотой гэж мэргэжилтнүүд хэллээ. Харин цаашдаа үйлдвэрлэлийн осол нэмэгдсэн үү, буурсан уу гэдгийг тодорхойлохын тулд мянган хүн тутамд хичнээн осол бүртгэгдэж байгаагаар нь хэмждэг болох гэнэ. Мянган хүн тутамд төдий тооны үйлдвэрлэлийн осол гарчээ гэх энэ үзүүлэлт нь цаашдаа олон улстай өөрсдийгөө харьцуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ямар түвшинд байгааг тодорхойлох боломжтой болгоно. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жилдээ 300-400 үйлдвэрлэлийн осол бүртгэгддэг. 2014 оны хувьд бол энэ тоо өмнөх жилийнхээс 18 хувиар буурчээ. Гэхдээ энэ нь уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарын зогсонги байдалтай холбоотойг дээр дурдсан. Улсын хэмжээнд гарч байгаа үйлдвэрлэлийн ослын ихэнх нь барилга, уул уурхайн салбарт байдаг аж. Энэ МХЕГ-ын улсын ахлах байцаагч С.Баяраагийн яриаг хүргэе.
| Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол буурчээ | ||
| Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.