Шууд Chart

Усны үнийг нэмснээр өдөрт 50 литр ус хэмнэдэг болжээ

2015-01-07 16:11:05

Өнгөрсөн онд усны үнийг тодорхой хувиар нэмж, 1 литр ус 48 мөнгөөр хэрэглэгчдэд хүрдэг болсон.  Тэгвэл усны үнийг нэмснээс хойш орон сууцны айлууд өдөрт 50 литр ус хэмнэдэг болсон байна. Энэ нь усны үнэ цэнийг иргэд бага ч гэсэн ойлгодог болсонтой холбоотой гэж албаныхан хэлж байна. Түүнчлэн нийслэлийн орон сууцнуудыг 100 хувь усны тоолууртай болгосон нь хэмнэлт хийхэд нөлөөлж байна гэж Ус сувгийн удирдах газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Т.Солонго хэллээ.
 


Усны үнийг нэмснээр өдөрт 50 литр ус хэмнэдэг болжээ  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй