УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн 23 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр гаргажээ. Уламжлал ёсоор УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно. Мөн энэ сарын 12-18-ны өдрүүдэд Үндсэн хуулийн уг эхийг Монгол Төрийн түүхийн музейд залж олны хүртээл болгон, Төрийн ордонтой танилцах цахим аялал нээхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн үзэл санаа ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, таниулахад голлон анхаарч байгааг Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах хэллээ.
| Үндсэн хуулийн уг эхийг төрийн түүхийн музейд зална | ||
| Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.