Шууд Chart

Цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхааруулав

2015-01-07 17:33:12

Өнгөрсөн пүрэв гарагт “Хандгайт”-ын цанын баазад золгүй явдал гарч чаргаар гулгаж байсан хүүхэд хүний аминд хүрсэн. Өөрөөр хэлбэл, иргэд аюултай нөхцөлд, ямар ч хамгаалалтгүй гулгаж байна. Иймд амралт чөлөөт цагаараа цанын баазад гулгахдаа анхаарал болгоомжтой байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Саруултуяа хэлж байна.

Дашрамд дурдахад, “Хандгайт”-ын цанын баазад хамгийн их буюу 2006 онд 90 гаруй хүн гэмтэж байсан судалгаа байгаа юм. Тэдний олонх нь хүүхдүүд. Иймд  сурагчийн амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хараа хяналтаа өндөржүүлэхийг холбогдох албаныхан анхааруулав. 
 


Цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхааруулав  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.43.xxx [182.160.43.xxx] 2015-01-07 20:55
Ard irgedee xezee busad ornuud shig setgel saixaan amidruulax ni xezee be? ij bvren uwliin baaz baiguulax boljee.

Бидэнтэй нэгдээрэй