"Аж ахуйн нэгж байгууллагууд урсгал зардлынхаа тодорхой хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэлд зарцуулах хуулийн заалттай. Гэтэл энэ нь бодит байдал дээр хэрэгжиж чаддаггүй" гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа үйлдвэрлэлийн осол хамгийн их гаргадаг барилга, уул уурхай компаниуд тус хуулийн заалтыг заавал биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих шаардлагатай байна гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Ганболд ярилаа.
Үүнээс гадна үйлдвэрлэлийн осол гаргаж, хүний амь нас эрсдсэн зэрэг ноцтой тохиолдлуудыг удаа дараа гаргасан бол тухайн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилийн хугацаатай зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг хуулийн заалт бий. Гэтэл энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байх тохиолдол байдаг гэж тэрээр хэллээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн удирдлагууд үйлдвэрлэлийн ослыг жолооч, барилгачин зэрэг хэн нэг ажилтандаа тохож, өөрсдөө хариуцлагаас мултардаг гэж байсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд уул уурхайн салбарт гарсан үйлдвэрлэлийн ослоос болж 400 гаруй хүн амь насаа алдсан байдаг. Гэтэл нэг ч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаж байгаагүй аж.
| Аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайжруулах хэрэгтэй байна | ||
| Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.