Манай улсад 1996 онд баталсан Төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг 2004 онд шинэчилсэн байдаг. Харин энэ хугацаанд хэрэгжилт нь ямар байгаад хийсэн судалгаагаар хангалтгүй гэсэн дүгнэлт өгчээ. Шалтгаан нь тус бодлогод тусгаж төлөвлөсөн ажлууд нь муу хэрэгжсэнийх биш, хэт ерөнхий, хэрхэн яаж хэрэгжүүлж, хэн хариуцах нь тодорхойгүй байсан учир ийм үнэлгээ авсан гэж МУИС-ийн Хүн амзүйн сургалт, судалгааны тэнхимийн багш Ц.Болормаа хэллээ.
Түүнчлэн тун удахгүй Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авна. Хүн амын өсөлтөө дэмжиж урамшуулсан ажил хийж байгаа нь сайшаалтай ч тооноос илүү хүн амын бүтэц нь хэр зэрэг чанартай байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай, төр бодлогоор зохицуулах шаардлагатай асуудал ч бий гэдгийг судлаачид хэлж байна.
| Хүн амын бүтцэд илүү анхаарах хэрэгтэй | ||
| Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.