Шууд Chart

Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо

2013-08-13 15:53:55

Баян-Өлгий Аймгийн Өлгий сумын орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт оршин суугчид талбайгаа тэлж дэлгүүр, авто гараж зэрэг янз бүрийн үйлчилгээний цэгүүд байгуулж байгааг Засаг Даргын тамгын газраас хориглосон шийдвэр гаргалаа.

Зөрчлүүдийг илрүүлэн зохих эздэд нь сануулж, зөрчлөө сайн дураараа арилгаагүй нөхцөлд хууль бусаар барьж босгосон байшин барилгыг албадан нураана гэдгийг иргэд, аж ахуй нэгжид анхааруулсан байна.
 
Учир нь энэ сумын төв орчмоор авто болон явган хүний замуудыг бөглөж холбоо, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугамуудыг дарж, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин том, жижиг байшин барилга босгох явдал газар аваад байгаа ажээ.
 

Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй