Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-нд “Алтайн хүдэр” компанийн Бургалтайн боомтод осол гарч, нэг хүн ковшинд дайруулж амь насаа алдсан. Ослын шалтгааны талаар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тус дүгнэлтэд ““Алтайн хүдэр” компани болон туслан гүйцэтгэгч “Глобал Транс Гүүр” компани буруутай гэж үзжээ. "Алтайн хүдэр" компанийн хувьд бүрэн бүтэн биш техник хэрэгслийг шалгалгүй ажилд гаргасан. Харин “Глобал Транс Гүүр” компанийн хувьд талийгаачтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан” гэж бичсэн байна. Энэ талаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч н.Мөнхөөжаваас утсаар дараах тодруулгыг авлаа.
| Талийгаачийн үхлийн шалтгааныг үйлдвэрийн осол гэж тооцоход хэцүү гэв | ||
| Үзсэн: 5984 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.