Шууд Chart

УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танах тухай яригдлаа

2015-01-12 14:08:52

Засгийн газар төсвийн алдагдлыг багасгаж, халамжийн зарим бодлогоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэгжүүлэх хүрээнд 2015 оны төсвийн тодотголоо боловсруулаад байна. 

Хавтгайд нь олгодог хүүхдийн 20 мянга, ээжүүдийн одонгийн мөнгө, оюутны тэтгэлэг, тэтгэврийнхний урамшуулал, зарим байгууллагын дүрэмт хувцаснаас хэмнэлт хийнэ. 

Харин малчдаас малын хөлийн татвар авахаар энэ оны төсвийн тодотголд тусгаад байгаа юм. Мөн доод, дунд шатны төрийн албан хаагчдын цомхотгол ч хийгдэж эхэлсэн. 

Харин энгийн иргэдийн дунд төсвийн хэмнэлтийг доороосоо бус дээрээсээ хийх хэрэгтэй гэх хандлага байгаа юм. 

Тухайлбал, дэд сайдын орон тоо болон УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танаж болох эсэх тухай яригдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ийн ярилаа.


УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг зардлыг танах тухай яригдлаа  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-12 14:30
Toirog ruugaa yavdag zardalyg tanah heregtei shuu dee? ed nar heden ter bumaar ni toroos saachij baigaa yom chini dee?

Бидэнтэй нэгдээрэй