Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 60 хувь нь 0-11 сартай хүүхэд байна.
Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Тиймээс өөр хоёр тасагт хүүхэд хүлээн авч, эмч, сувилагч нарын тоог нэмээд байгаа юм.
Томуу, томуу төст өвчний гаралт буурахгүй байгаа учир аймгийн төвийн цэцэрлэг, яслиудын үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллах цагийн хуваарийг уртасгаж, есөн цагаас 20:00 цаг болгожээ. Баянхонгор Аймгийн ЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэнд ярилаа.
| Аймгийн төвийн цэцэрлэгүүд түр хугацаагаар амарлаа | ||
| Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.