Шууд Chart

“Дайчин сүх” компанийн жолоочид есөн жилийн хорих ял оноолоо

2015-01-14 14:48:37

Төв аймгийн Эрдэнэ сумын I баг Баяндавааны адаг Цэнхэрийн гүүрний тойргийн замд “Дайчин сүх” ХХК-ийн эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашин өнгөрсөн зургаадугаар сард осолдсон хэрэг гарсан. Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан "Б" нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргажээ. Тухайн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, есөн хүний биед хүнд зэргийн гэмтэл, 13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл, 15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба 36.440.000  төгрөгийн шууд хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учирсан юм. Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны II шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч жолоочид есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


“Дайчин сүх” компанийн жолоочид есөн жилийн хорих ял оноолоо   
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй