Дархан-Уул аймагт олон жилийн дунджаас ахиу цас орж, бүх сумдад цасны зузаан 20-35 см хүрчээ. Мөн энэ сарын эхээр хүйтний эрч чангарч, ойрын өдрүүдэд шөнөдөө хасах 28-33 градус, өдөртөө 14-20 градус хүйтэн байна.
Тиймээс замгүй газраар газар товчлон зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хол замд явахгүй байх, бага насны хүүхдээ малд явуулахгүй байхыг сануулжээ. Мөн жолооч нарт техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж замд гарахыг анхааруулсан байна.
| Дархан-Уул аймагт өвөлжилт хүндэрч байна | ||
| Үзсэн: 1902 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.