Шууд Chart

Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ

2015-01-16 15:50:48

Дундговь аймагт нэгдүгээр сард 43 эх амаржихаар байгаагаас өнөөдрийн байдлаар 50 гаруй хувь нь амаржжээ. Энэ сард Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлнэ гэж урьдчилан тооцоолж байгаа учир ажлын төлөвлөгөө гарган төрөлтийн бүртгэлийг нарийвчлан хийж эхэлсэн гэж тус аймгийн Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нямтогтох хэллээ.

1988 оны долоодугаар сарын 10-нд мэндэлсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Пүрэвжаргалын Амартүвшин эх орны хоёр сая дахь иргэн болж байсан бол түүний чацуутнаар долоон хүүхэд Дундговь аймгаас тодорч байжээ.
 

Манай улсын хоёр сая дахь иргэн Дундговь аймагт мэндэлжээ   
Үзсэн: 2130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.115.xxx [122.254.115.xxx] 2015-01-16 17:15
2 saya yumuu 3 saya yumuu

Бидэнтэй нэгдээрэй