Дорнод аймгийн мянга гаруй малчин иргэн “Нийгмийн даатгалтай малчин” болжээ. Тодруулбал, тус аймагт өнгөрсөн онд "Нийгмийн даатгалтай малчин" болзолт уралдааныг зарлан явуулж, малчид ч ихээр хамрагдсан байна. Нийт хамрагдсан малчдын 570 гаруй нь албан ёсоор малчин гэсэн үнэмлэхтэй байсан бол үлдсэн 430 гаруй нь үнэмлэх аваагүй хэдий ч мал маллаж байгаа хүмүүс байжээ.
Цаашдаа малчдыг нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр Засгийн газраас болон нийгмийн даатгалын байгууллагаас барьж байгаа бодлого шийдвэрийг малчдад хүргэхийн тулд тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Ариунболд ярилаа. Мөн малчдад нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд хамруулж байна гэдгийг тэрбээр хэлсэн юм.
| “Нийгмийн даатгалтай малчид” боллоо | ||
| Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.