Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн тогтоолыг хэлэлцэж баталлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хэрэгцээнд шинээр газар олгож байгаа 52 байршилд цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг шийдвэрлэх ажил багтсан байна. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард олгосон эхний таван байршилд цахилгааны шугам, дэд станц барихад 14.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргажээ. Хөрөнгийн эх үүсвэрийн 50 хувийг улсын төсвөөс, 30 хувийг нийслэлийн төсвөөс, 20 хувийг нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулахаар тогтоолын төсөлд тусгагджээ.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ярилаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах тогтоолын төслийг дэмжсэн юм. Улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний 45 хувийг нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд хэрэглэдэг байна. Гэвч 5000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй байгааг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Тиймээс цахилгаан эрчим хүчийг сайжруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцэх, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналыг зарим төлөөлөгч гаргасан байна.
| Гэр хорооллын цахилгаан хангамжийг хөгжүүлэх хөтөлбөр баталлаа | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.