Шууд Chart

Цайны зам” төсөл хэрэгжих үү?

2010-01-18 19:46:29

Энэ оны хоёрдугаар сараас эхлэх “Цайны зам” төслийн талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон уг төслийн ажлын хэсгийн хуралдаанд Эрхүүгийн төлөөлөгчид ирсэнгүй. Уг нь тэд “Цайны зам” төслийг анх санаачилсан юм. Монгол, Хятад, Буриадын тал гарын үсэг зурж, гэрээгээ байгуулсан бөгөөд Эрхүү хот оролцох эсэх нь одоохондоо тодорхой бус байгаа аж. Эрхүүгийн ажлын хэсгийн ахлагч К.Мамажонов “Хотын төсвөөс бидэнд мөнгө гаргаж өгөөгүй. Хувиараа ивээн тэтгэгч хайгаад ч Улаанбаатар орох зардал олдсонгүй. Бид энэ төсөлд оролцох хүсэлтэй байгаа ч санхүүгийн асуудал хүндрэлтэй байна” гэж ярьсан байна.
“Цайны зам” төслийн багийнхан Хятадаас цай худалдаж аваад Монголд ирэх юм. Дараа нь ОХУ-ын хил дээр цайгаа буриадын талд гардуулж, Улаан-Үдээс Эрхүү хотынхон буухиаг үргэлжлүүлэх ёстой байв. Гуравдугаар сарын 10-нд цайг Эрхүүд авчирч, “Байкалтур” үзэсгэлэн худалдааны үеэр заран орсон орлогоо хүүхдийн асрамжийн газарт хандивлах ёстой байсан юм. “Цайны зам” амжилттай болох эсэх нь Эрхүүгээс хамаарах нь.

М.Сугар-Эрдэнэ

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Цайны зам” төсөл хэрэгжих үү?  
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй