Шууд Chart

116 автобусыг үйлчилгээнээс хаслаа

2015-01-19 14:36:39

Насжилт нь дууссан бага оврын 116 автобусыг орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчээ.

Хасагдсан микроавтобус ихэвчлэн 10-аас дээш жил болсон учраас орон нутагт тээвэр хийх боломжгүй болсон байна. Ингэж  насжилт нь дууссан бага оврын автобус зорчигчдын аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй.
Түүнчлэн орон нутагт тээвэр хийж байгаа автобусууд "ЖИ ПИ ЭС" төхөөрөмжөө салгаж, хурд хэтрүүлэх тохиолдол ихэссэн аж. Он гарсаар нийт 94 мянган зорчигч орон нутгийн нийтийн тээврээр зорчсон байна.
Одоогоор нийт 20 жолоочид хариуцлага тооцсон гэж Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсийн дарга Ж. Энхбат ярилаа.

116 автобусыг үйлчилгээнээс хаслаа   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.49.xxx [203.169.49.xxx] 2015-01-20 12:36
Nasjilt gedeg shaltgaanaar zugeer yavj baigaa teevriin heregsliig tumriin hog bolgodog. Uursduu uildverlegch bish baij ingeh ni 1 ih zuv shiidver bish yum shig sanagddag. Ediin zasgiin hyamraltai ene uyd bur ch ih hohiroltoi. Edgeer avtobusnuudiin orond shine avtobus avna gevel 14 terbum tugrug, huuchin avtobus avna gevel 7 terbum tugrug gadagshaa ursana. Ternii orond uzleg onoshilgoog ni sain hiigeed uneheer shaardlaga hangahguig ni hasmaar baigaa yum. Avtobusnuudiin gargasan osol yag nasjiltaas hamaarsan gesen sudalgaa baina uu. Shine, on zaluu avtobus ch yalgaagui osold urtdug.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-20 11:30
bolj bolj

Бидэнтэй нэгдээрэй