Налайх, Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх санал асуулгыг хоёр өдрийн турш явуулна. Нийслэлийн төвлөрлийг багасгаж, хотыг тэлэх бодлогыг нийслэлээс баримталж байгаа учраас тус хоёр дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэхээр болсон байна.
Харин Налайх, Багануур дүүргийн иргэд санал асуулгад оролцож дүүргээ хот болгох эсэхийг шийдэх юм. Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд тус дүүргүүдийн бүх хороодын байранд санал асуулгыг явуулах юм байна. Тиймээс иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Түвшинтөгс хэллээ. Налайх, Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх санал асуулгыг маргааш, нөгөөдөр хоёр өдрийн турш явуулна.
| Налайх, Багануур дүүргийг хот болгох санал асуулга явагдана | ||
| Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.