АТГ-ынхан хариуцлагагүй ажиллаж байна гэж Булган аймгийн иргэд хэллээ. Тухайлбал Булган аймгийн иргэдээс өгсөн гомдлыг гурван жил шалгаж байгаа ч, ямар нэг хариу шийдвэр алга гэж Булган аймгийн иргэн Туяа ярьж байна. Тус аймагт 2011 онд "Авзага Трейд" компаний барьсан спорт цогцолбор ашиглалтад орсон.
Гэтэл нэг тэрбум 580 гаруй сая төгрөгөөр барьсан тус барилга нь өвөлдөө хүйтэн, зундаа дусаал гоождог, чанарын шаардлага хангахгүй байгааг нутгийнхан хэллээ. Уг нь тус барилгыг анх 690 сая төгрөгөөр барихаар аймгийн здтг-аас тендер зарлаж, "Авзага Трейд" компани шалгарсан байсан. Гэтэл төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй, төсөв өртөг нэмэгдэж, спорт цогцолбор чанарын шаардлага хангаагүй байна гэж Булган аймгийн иргэл ярьж байгаа юм.
Булган аймагт баригдсан спорт цогцолборын хувьд 2008 онд ашиглалтад орох ёстой байжээ. Гэтэл мөн л төлөвлөсөн хугацаанд барьж дуусгалгүй 2011 онд ашиглалтад оруулсан байна. Ингэхдээ төсөвт өртөг нь хоёр дахин нэмэгджээ. Мөн энэ талаарх хэргийн явц ямар байгаа талаар АТГ-аас аймгийн иргэд тодруулсан ч тодорхой хариулт өгсөнгүй гэж өгөөгүй гэнэ.
| Булган аймагт барьсан спорт цогцолбор чанарын шаардлага хангасангүй | ||
| Үзсэн: 3870 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.