Шууд Chart

Ромын Пап Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлэв

2015-01-21 08:21:52

Филиппин улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр FAL8010   / RPLL-LIRA / дугаартай агаарын хөлгөөр нисэн Ватикан руу буцах замдаа Ромын Пап Фрэнсис Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн агаарын холбоогоор дамжуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд “Филиппин улсаас танай улсын дээгүүр нисэн Ватикан руу буцах замдаа эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж танд чин зүрхний мэндчилгээ дэвшүүлж байна. Та болон Монголын бүх ард түмний төлөө би өөрийн залбирлаа илгээж буй бөгөөд хөгжил цэцэглэлтээр арвин, амар амгалан байхыг хүсэн ерөөе. Дээрхийн гэгээнтэн Пап Фрэнсис” гэжээ.
 

Ромын Пап Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлэв  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй