Сум, тосгон, сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах хоёр дахь төсөл баруун гурван аймагт амжилттай хэрэгжиж байна. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн сумдын эмч нарыг Норвеги улсын буцалтгүй тусламжаар сургалтанд хамруулж эхлээд зургаан жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ төслийн үр дүнг өнөөдөр хэлэлцэж, цаашид ямар чиглэлээр сургах тал дээр ярилцлаа. Хамгийн гол нь хөдөө орон нутагт хүүхдийн, эмэгтэйчүүдийн, шүдний зэрэг нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байдаг юм. Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамны Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Р.Байгалмаа ярьж байна.
| Нарийн мэргэжлийн эмч нар дутагдаж байна | ||
| Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.