Иргэд зан үйлээ өөрчлөхгүй бол хавар, зуны улиралд ч агаарын бохирдлоос хордох нөхцөл бүрдэж байна гэж судлаач санууллаа. Өвлийн улиралд нүүрсний шаталтаас үүдэн агаарын бохирдол их байдаг бол хавар, зуны улиралд тоос тоосонцроор агаар бохирдох нь нэмэгддэгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Үүний гол түгээгч нь хог хаягдлаа ил задгай хаяснаас үүдэлтэй бохир хөрс, тоос шороо байдаг байна. Тиймээс иргэд өдөр тутмын зан үйлээ өөрчилж, энэ талын хяналт шаардлагаа өндөрсгөхгүй бол хавар, зуны улиралд ч агаарын бохирдлоос хордох нөхцөл бүрдэж байгаа юм гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ ярилаа.
| Иргэд зан үйлээ өөрчилж байж агаарын бохирдол арилна гэв | ||
| Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.