Шууд Chart

Төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар мод бэлтгэхэд тусалсан уу

2015-01-21 14:40:31

Хууль хяналтын байгууллагаар шийдэгдээгүй хууль бус мод бэлтгэлтэй холбоотой хэргүүдийн ард төрийн өндөр албан тушаалтнууд байна гэж Иргэний нийгмийн байгууллагууд үзлээ. Хууль бус мод бэлтгэлтэй хэрхэн тэмцэх талаар салбарын яамны удирдлагууд өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг гэхээр түлээний мод бэлтгээд баригдсан иргэдийн тухай л ярьдаг. Харин бизнесийн зорилгоор их хэмжээгээр мод бэлтгэсэн хэргүүдийн талаар огт авч хэлэлцдэггүй. Учир нь ийм хэргүүдийн  ард төрийн өндөр албан тушаалтнууд байдаг болохоор шалгасан нэрээр хууль хяналтын байгууллагуудаас замхарч байна гэж Иргэний нийгмийн байгууллагынхан шүүмжиллээ. 
 


Төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар мод бэлтгэхэд тусалсан уу  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй