Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс өнгөрсөн онд 2034 хүн шинээр ажилд орсон тухай мэдээллээ. Ажлын шинэ байрны бүртгэлийг салбараар нь авч үзвэл хамгийн их ажлын байр бий болгосон нь боловсруулах үйлдвэрлэл 37.7, хөдөө аж ахуй 17.5, бөөний болон жижиглэн худалдаа 12.6, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээ долоон хувийг эзлэж байгаа юм. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээг ерөнхий болон тусгай зорилтот бүлгийн 2000 иргэнд үзүүлжээ. Мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөөтэй болж, хувь хүний сэтгэл зүй, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох сорилын программ, зөвлөх үйлчилгээний дөрвөн үет загварыг үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн байна.
| Дархан-Уул аймагт 2034 хүн ажилд оржээ | ||
| Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.