Шууд Chart

Мандалговийн оршин суугчид цэвэр усныхаа нөөцөд анхаарлаа

2015-01-23 14:18:43

Дундговь аймгийн төв Мандалговийн оршин суугчдыг цэвэр усаар хангахын тулд  35 км-ын зайд орших гүний худгаас хоёр шахуургаар цэвэр ус гаргаж авдаг байна.

Усыг татаж аваад дамжуулахад их хэмжээний эрчим хүчний зардал гардаг гэж холбогдох албаныхан тайлбарласан юм.

Тиймээс усны үнийг нэмэх шийдвэр гаргаж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ харьцангуй өссөн зэрэг шалтгаанаар борлуулалтын үнээ нэмжээ.

Түүнчлэн  гүний усны түвшин доошилсоор байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 1980-аад онд  25-27 метрийн гүнд байсан  газрын гүний ус  68 метр, түүнээс доош ороод байгаа юм байна. 

Иймд цэнгэг усаа хайрлаж зөв зохистой хэрэглэх, усны үнэ цэнэ үнэлэмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учир цэвэр усны суурь үнэ тогтоож, албан байгууллага, айл өрх бүрээс хураамж авахаар болжээ.

Энэ талаар "Дундговь-Ус” Олон нийтийн өмчил үйлчилгээний газрын дарга Р.Энхмаа ярилаа.


Мандалговийн оршин суугчид цэвэр усныхаа нөөцөд анхаарлаа   
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй