
Ц.Сансар нь 2014 оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын III багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрснаас гадна хүчингийн хэрэг үйлдэж давтан гэмт хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялын хугацааг 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Таксины жолоочийг зодож, танхайрсан этгээд долоон жилийн ял авав | ||
Үзсэн: 1796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.