
“Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулах семинар өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд урт хугацааны хөгжлийн бодлогын баримтыг боловсруулах Ажлын хэсгийн гишүүд болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, Мянганы институтийн загварчлал болон шинжилгээ хариуцсан захирал доктор Вейшуан Чу, төслийн баг, яамдын бодлого, төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
УИХ-д суудалтай гурван намын бүлгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах, хөгжлийн стратеги боловсруулахаар ажиллаж байгаа юм. Мөн уг ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн хүрээлэнд дэд ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон Ажлын хэсэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа ажээ.
Семинарын үеэр Мянганы интитутийн загварчлал болон шинжилгээ хариуцсан захирал доктор Вейшуан Чу “Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулсан бөгөөд Монгол Улсад зориулан боловсруулсан загварыг танилцуулсан юм. “Макро эдийн засгийн Т21 загвар”-аар хөгжлийн бодлогоо дунд, урт хугацаагаар төлөвлөн ашиглаж буй 40 гаруй улс бий. Энэ загварыг Монгол Улсад нутагшуулахаар 2012 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Загвар нь нийт 60 дэд салбар, 2500 орчим хувьсагч, тэгшитгэлийн тусламжтайгаар систем динамикт суурилсан, эдийн засаг, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийг цогц байдлаар шийдвэрлэн, салбар хоорондын уялдаа, нөлөөг харуулдаг аж. Эл загварыг 1994 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Мянганы институтээс боловсруулж байжээ.
Монгол Улс хөгжлийн бодлогоо дунд болон урт хугацаагаар төлөвлөнө | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.