Шууд Chart

Хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй

2015-01-27 11:38:07

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал боллоо. Цахим хурлаар орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, ирэх хоёр долоо хоногт хийх ажлын талаар танилцуулав. Мөн МХЕГ-ын дарга Д.Батмөнх төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,


Нэг. Сар шинийн баярыг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүлж ажиллах


Хоёр. Хурдан морины өвлийн уралдаанууд орон нутагт зохион байгуулагдахтай холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй байх талаар холбогдох байгууллагуудад анхааруулга, зөвлөмж өгөх


Гурав. Мал, амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины нөөц, хангамжийг сайжруулах, галзуу өвчин гарсан тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах бэлэн байдлыг хангах талаар орон нутгийн холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөх


Дөрөв. Гол, мөрний мөс нимгэн, цөмрөх аюултай байгаатай холбогдуулан иргэдийг аюулгүй, баталгаатай зам, гүүрээр зорчих талаар орон нутгийн телевиз, бусад мэдээллийн хэрэгслээр анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх


Тав. Хүн амын дунд ханиад томууны гаралт их байгаатай холбогдуулан МХЕГ-аас гаргасан зөвлөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.


Хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй